Ургамалд агаар, тэжээлийг өгдөг навч гээч энэ ганган бүтээл

Уусаад өнгөө солих нь даанчиг чамин бүсгүй мэт

Унаад хагдрахдаа хүмүүсийн үзэсгэлэн цаг хугацаатайг мэдрүүлнэ

Ургаад сэргэхдээ зүрхний гоо сайхан үргэлж далд оршдгийг сануулна

Тиймээ, навчис чи уужим бодлын минь уран гоё шаглаа билээ

Тиймээ, навчис чи далдад орших зүрхний минь гоо сайхан билээ

Тэрхүү навчин тамгаар зүрхэндээ ухааны дардас даръя

Тэгээд ганган хээгээр нь сэтгэлээ солонгоруулан чимье

Тэртээх намрын өдрүүдийн өгүүлэшгүй гоёмсгийг навчсаар зуръя

Тэгээд тархины тасалгаагаа түүний өнгө зүүсгэлээр дүүргэе.

Тиймээ, навчис чи уужим бодлын минь уран гоё шаглаа билээ

Тиймээ, навчис чи далдад орших зүрхний минь гоо сайхан билээ

Б.Баясгалан 2019.10.10

--

--

Бямбажавын Баясгалан
Бямбажавын Баясгалан

Written by Бямбажавын Баясгалан

"Хэрэв та өдөр бүр 1% -иар сайжирдаг бол жилийн дотор та 365% -иар сайжирна"🌸🌹☕😄💚

No responses yet